Орос улсын засгийн газар тус улсын европын хэсэгт гарцтай нефть хоолой барих асуудлыг хэлэлцэнэ. В.Путин Владивосток хотод айлчилсны дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн юм. “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойг төлөвлөх үеэр энэ боломжийг хэлэлцсэн гэж тэр хэлсэн юм. Хоолойг Номхон далайн эрэг хүртэл тавьснаар Дорно Сибирийн орд газрыг хөгжүүлэх боломж бүрдэх тул “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойн төсөлд В.Путин их ач холбогдол өгч байгааг ойлгууллаа. Европын чиглэлийг урьдын адил хэлэлцэх хэрэгтэй. “Тэнд ч тодорхой утга агуулга байгаа тул бид үүнийг хожим хийнэ” гэж тэр хэллээ.