Ерөнхий сайд В.Путин өнөөдөр Орос улсын Алс Дорнодод авто машины томоохон үйлдвэрлэлийг ашиглалтад орууллаа. Тэрээр Владивосток дахь “Соллерс” автомашины үйлдвэрийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, үйлдвэрийн шугамаас гарсан анхны автомашины нэгийг жолоодлоо. Засгийн газрын тэргүүн ачааны болон зорчигч тээврийн автомашины угсрах хэсэгтэй танилцлаа. Түүнд “Ссаньн” болон УАЗ “Патриот” зэрэг хэд хэдэн загварын машиныг үзүүлжээ. Орос улс өөрийн автомашины үйлдвэрээ үргэлжлүүлэн хөгжүүлж байна гэж В.Путин мэдэгдэв. Дэлхийн санхүү эдийн засгийн хямаралд хамгийн хүчтэй өртсөн дэлхийн эдийн засгийн салбарын нэг нь автомашины үйлдвэрлэл байсан гэж ерөнхий сайд үйлдвэрийн ажилтнуудтай ярилцахдаа сануулав. Үүнтэй холбогдуулан Орос улсын засгийн газар автомашины үйлдвэрлэлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсныг хэллээ. Энэ тохиолдолд өөрсдийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх цорын ганц хувилбар байсан гэж В.Путин тэмдэглэв. “Танай үйлдвэр анхны хараацай, гэхдээ сүүлчийнх биш гэдэгт найдаж байна” гэж ерөнхий сайд үйлдвэрийн ажилчдад хандан хэлсэн юм. Ийм үйлдвэр нээсэн нь “тогтвортой ажлын байр, цалин, ахдаа ажиллах бус өөрийгөө хөгжүүлэх боломж”. Энэ үйлдвэр бүс нутагт татварын баазаа хөгжүүлэх боломж олгож, нийгмийн объектыг хөгжүүлэхэд мөнгө, боломж бүрдэж, улмаар замын сүлжээ, бусад боломж бий болно.