Оросын далайчид 8-н сарын турш өгөөгуй цалингаа авах, эх оронд нь даруйхан буцах шаардлага тавьж, өлсгөлөн зарласан байна. Вьетнам, Белизийн тугтай «Phuhai-1», «Phuhai-7» вьетнам, оросын хамтарсан компанийн загас агнуурын хөлөг онгоц дээр ажиллаж байсан Алс Дорнодын оршин суугчид Олон улсын тээврийн байгууллагын ажилчдын холбоонд хандаж тусламж хүссэн байна. Далайчдын мэдээлснээр энэ компанийн 5-н хөлгийн оросын экипажийнхан яг ийм байдалд орж байжээ. Тэднийг Вьетнамын Вунгтау, Камрань боомтод саатуулсан юм.