Орос улс, Ази, Номхон далайн эрчим хүчний зах зээл дээрх өөрийн оролцоог өргөжүүлэх тийшээ шинэ алхам хийлээ. Даваа гаригт ерөнхий сайд В.Путин, Дорнод Сибирь, Номхон далайн нефтийн хоолойг (ДСНДНХ) ашиглалтанд оруулж, нефть ачсан анхны хөлөг онгоцийг гараанд нь орууллаа. Ерөнхий сайд Алс Дорнодод хийж байгаа ажлын айлчлалынхаа хүрээнд Козьмино дах тэнгисийн нефть юүлэх тусгай зориулалтын боомт дээр баярын ажиллагаанд оролцлоо. ДСНДНХ-н систем нь Оросын нефтийн нийлүүлэлтийн чиглэлийг өөрчлөж, өргөтгөхөд зориулагдсан бөгөөд АНД-н ирээдүйтэй шинэ зах зээлийг улс оронд нээж өгнө. Энэ хоолойг барих шийдвэр 2004 оны 12-р сарын 31-нд гарсан бөгөөд 5-н жилийн дотор төлөвлөсөн зүйлээ амьдралд хэрэгжүүлж чадлаа гэж В.Путин хэллээ. Үүнийг дэлхийн хямралын үед ч тасалдуулалгүй хийж чадлаа гэж онцлон тэмдэглэлээ. Шинэ жилд Орос оронд барьсан сайхан бэлэг боллоо гэж ерөнхий сайд ДСНДНХ-г барьсан хүмүүст хандаж хэлээд: Та бүхэн өөрийн гараар бүтээсэн зүйлээ хар даа! Энэ бол зүгээр нэг хоолой бишээ! Энэ бол төмөр зам, автомашины зам, гүүр, холбооны шугам юм. Энэ бүхнийг хамгийн сүүлийн үеийн технологоор барьсан. Та бидний зогсож байгаа энэ боомт тансаг харагдаж байна, үнэхээр нүд баясгаж байна гэж В.Путин хэллээ. ДСНДНХ-н үндсэн зорилго бол Баруун болон Зүүн Сибирийн нефть олзборлодог нутгийн нефтийг Алс Дорнод болон АНД-н өргөн зах зээлд гаргахад оршиж байна. Энэ систем нь одоо ажиллаж байгаа «Транснефть» хийн хоолойн гол шугамтай технологийн холболтод орж, Оросын нутаг дэвсгэр дэх баруун, зүүн чиглэлийн нефтийн урсгалыг түргэн хувиарлах нөхцлийг бүрдүүлэж, нэгдсэн сүлжээ байгуулах боломжийг бүрдүүлж өгнө. ДСНДНХ нь Транс-Аляскийн хоолойноос 3 дахин урт, дэлхийн хамгийн урт хоолой болно. ДСНДНХ-н гол неец бааз нь Баруун Сибирийн Томск муж, Ханты-Мансын өөртөө засах тойрог юм. Энэ нефтийн нөөц нь Зүүн Сибирь, Алс Дорнодын хэрэгцээг хангаад зогсохгүй, АНД-н орнуудад асар их хэмжээний нүүрс ус төрөгчийн түүхий эд нийлүүлэх боломжийг нээж өгч байна. Оросын эрчим хүчний стратегд, Зүүн Сибирь, Алс Дорнодын бүс нутгийн түлш эрчим хүчний цогцолборыг хөгжүүлэх нь улс орны тэргүүлэх зорилт гэж заасан билээ.Үнэн чанартаа эх орны нефть, хий олзборлох төвийг Зүүн тийш нь хөдөлгөнө гэсэн үгээ! ОХУ-ын түлш , эрчим хүчний нөөцийн ихэнх хэсэг нь Зүүн Сибирь, Алс Дорнодод байдаг юм. Нөгөө талаас манай орны энэ хэсэгтэй АНД-н орнууд тэр дундаа үсрэнгуй хөгжиж байгаа эдийн засагтай, маш их түлш эрчим хүчний хэрэглээтэй Зүүн хойд Ази хил залгаа оршиж байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар АНД-н тэргүүлэгч орнуудын нефтийн хэрэглээ 2025 он хүртэл, дэлхийн хэрэглээнээс 25 хувиар давна, үүнд одоогийнхоос 3 дахин их болох Хятадын нефтийн хэрэглээ ихэнх хувийг эзлэж байна. ДСНДНХ-н нийгэм эдийн засгийн ач холбогдолыг хэт үнэлэж болохгүй. Хоолойг дагаад нийгмийн чухал асуудлуудыг шийдэх хэрэгтэй болно гэдгиийг бүгд хүлээн зөвшөөрч байна. Сибирийн компанууд энэ төслийг хэрэгжүүлнэ гэдэг бүс нутгийн эдийн засагт бүхэлд нь ахиц дэвшил гарна гэсэн үг. Үүнээс үүдэн Сибирьт аж үйлдвэрийн шинэ, шинэ салбарууд бий болно. Асар их хэмжээний хөрөнгө оруулалт гэдэг их хэмжээний татвар Сибирийн эдийн засагт орж, бүс нутгийн аж ахуй, нийгмийн байдал эрс дээшлэнэ. Бүс нутгийн удирдлагууд энэ төслийг Сибирийн 2 дах аж үйлвэржүүлэлт гэж нэрлээд, энэ бүс нутаг Орос улсын эдийн засгийн зүтгүүр болно гэдэгт найдаж байна.