Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр хууль тогтоогчдын зөвлөлийн хуралдааныг явуулна. Төрийн тэргүүн парламентын гишүүдтэй ерөнхийлөгчийн Улсын хуралд оруулсан илгээлтийг амьдралд хэрэгжүүлж байгаа явцийг авч хэлэлцэхээр төлөвлөж байна. Илгээлтийг амьдралд хэрэгжүүлэхэд хуулийн шийдвэр яаралтай хэрэгтэй байна гэж Улсын хуралын дарга, хууль тогтоогчдын зөвлөлийн дарга Сергей Миронов урьд нь мэдэгдэсэн билээ. Бүс нутгийн хууль тогтоох байгууллагын депутатуудын тоог нэгдсэн шалгуурт шилжүүлэх, бус нутгийн парламентын сонгуулд оролцох эрхтэй болсон намуудыг, ОХУ-ын субъектын сонгуулд оролцохдоо гарын үсэг цуглаадаг байсныг болиулах, амбан захирагч болон парламентын бүс намуудын тайланг сонсдог болох зэрэг баримт бичгүүд хууль тогтоогчдын юуны түрүүнд хийх ёстой ажлууд юм. 11-р сарын 12-нд ерөнхийлөгч Улсын хуралд оруулсан жил тутамын илгээлтэндээ яг энэ асуудлуудыг тавьсан юм.