Өнөөдөр Орос улсын төв банк үнэт металаар хийсэн 2,3,50,100,200 рублийн дурсгалын мөнгөн тэмдэгтийг эргэлтэнд орууллаа. «Оросын гайхамшигт тамирчид» цувралын 2 рублийн мөнгөөр цутгасан гурван тэмдэгт дээр хөл бөмбөгийн хаалагч Лев Яшин, Константин Бесков, Эдуард Стрельцов нарыг дурсэлжээ. 3, 100-н рублийн мөнгөөр цутгасан болон 50, 200 рублийн алтан тэмдэгтүүдийг оросын агуу их зохиолч Антон Чеховын 150-н насны ойд зориулжээ. Шинэ мөнгөн тэмдэгтүүд нь ОХУ-ын албан ёсны төлбөрийн хэрэгсэл мөн бөгөөд төлбөр тооцоонд хязгаарлалтгүй хүлээж авах ёстой.