Оросын Номхон далайн флотын хөлөг онгоцны шинэ бүлэг, Адены хойг явах бэлтгэлээ хангаж байна. Африкийн эвэр орчимын далайн дээрэмчид язагнаж байгаа энэ усанд очих 4 дэх бүлэг онгоцууд 1-р сарын хоёр дугаар хагаст тэнд очино. «Маршал Шапошников» завь эсэргүүцэгч том хөлөг онгоц, аврагч чирэгч онгоц, түлш зөөгч онгоцноос гадна тэнгисийн явган цэргийн анги отрядын бүрэлдхүүнд орсон байна. Түрүүчийн оросын гурван бүлэг онгоц жижуур хийх хугацаандаа 26-н орны худалдааны 100 хөлөг онгоцыг хамгаалж, далайн дээрэмчдын 20-н халдлагыг таслан зогсоосон байна. 10 гаруй далайн дээрэмчдийг баривчилжээ.