Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Японы ГХЯ-ны сайд Кацуя Окада нар өнөөдөр Москвад хоёр талын хамтын ажиллагаа болон газар нутгийн маргаантай асуудлыг хэлэлцэх төлөвийг хэлэлцэнэ. Японы гадаад бодлогын байгууллагын тэргүүн, Токиод Ардчилсан нам төрийн эрхэнд гарч, засгийн газраа бүрдүүлснээс хойш анх удаагаа Москвад хүрэлцэн ирлээ. Хоёр орны ГХЯ-ны тэргүүнүүд өргөн хүрээтэй асуудлууд түүний дотор энхийн гэрээний түэгтэй асуудлыг хэлэлцэнэ. Уулзалтын хоёр дах чухал асуудал бол Японы ерөхий сайд Юкио Хатоямагийн Орос улсад хийж болзощгү айлчлалын хугацаа хэлэлцэх хэргийг тохиролцох явдал юм. Яриа хэлэлцээний хүрээнд бас шинжлэх ухаан техник, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа болон худалдаа эдийн засгийн холбоо харилцааг хэлэлцэх болно. Лавров, Окада нар Афганистаны байдал, Солонгосын хойгын цөмийн асуудал зэргийг авч хэлэлцэнэ.