Орос улсын ерөнхий сайд В.Путин, Дорнод Сибирь, Номхон далайн нефтийн хоолойг (ДСНДНХ) ашиглалтанд орууллаа. Нефть ачсан анхны хөлөг онгоцийг гараанд нь орууллаа. Алс Дорнодод хийж байгаа ажлын айлчлалынхаа явцад ерөнхий сайд Владивостокт болсон баярын ажиллагаанд оролцлоо. Нефть дамжуулах хоолойн төгсгөл болсон «Козьмино» далайн тусгай нефть юүлэх боомтоос байгалын хийг танкерт юүлэх анхны арга хэмжээг ерөнхий сайд өөрөө биечлэн хяналаа. Системийн анхны ажиллагааны дараа Путин хүндэт зочны дэвтэрт «Шинэ ажлын эхлэлд баяр хүргье! Шинэ жилийн баярын мэнд хүргье! Амжилт хүсье!» гэж бичлээ.