Өнөөдөр ерөнхийлөгч Д.Медведев, онцгой гавьяа байгуулсан эх орон нэгтнүүддээ төрийн шагнал гардуулна. Шагнал гардуулах ёслол Кремлийн Екатеринагийн зааланд 2009 онд сүүлчийн удаагаа болно. Төрийн тэргүүн уламжлал ёсоор шилдгийн шилдэг эмч, багш, жүжигчин, эрдэмтэд, цэргийнхэнийг биечлэн шагнах болно. Ийм баярын ажиллагаа энэ онд 4 дэх удаагаа болж байна. 2009 онд Медведев, олон хүүхэдтэй гэр бүлийнхэнд олгодог «Эх, эцэгийн алдар» нэгэн шинэ шагналын уламжлалыг бий болголоо. Одоогийн ерөнхийлөгчийн 2008 онд гаргасан анхны зарлигуудын нэгээр энэ шагналыг баталсан билээ.