0Эрхэм сонсогчид та бүхэндээ ирж байгаа шинэ жилийн баярын мэнд хүргье! Та бүхэн минь тавлаг сайхан өвөлжиж байна уу?


0Өнөөдрийн дугаараа шинэ жилд зориуллаа! Завхан аймгийн Г.Эрдэнэчимэг, Ховд аймгийн Ц.Борхүү, Л.Хишигээ, Улаанбаатар хотын Л.Сансагий, Б.Цэвэлмаа зэрэг олон сонсогчдийн хүсэлтээр Орос улсад шинэ жил хэрхэн тэмдэглэдэг болсон түүхээс ярьж өгөхийг хүсчээ. Энэ нэвтруулэгт шинэ жилийн дуу, хегжим эгшиглэх болно. Одоо эхний дуугаа сонсоё! Шинэ жил…Хөвөн зөөлөн цасан ширхэгтэй, анхилуун үнэрт гацуур модтой, өнгө өнгийн тоглоом, алтлаг, мөнгөлөг унжлагатай, хүсэн хүлээсэн бэлэгтэй, цагаан сахалт Өвлийн өвгөн, царайлаг хөөрхөн цасан охинтой энэ баяр оросуудын хамгийн дуртай баяр билээ. Энэ баярыг бид удаан хүлээдэг бөгөөд 12-р сарын 31-ний шөнө дунд цагын зүү 12 дээр очиход сайн сайхныг авчирсан шинэ жилээ баярлан угтаж, хуучин оноо үдэж гунирхадаг билээ. Манай өвөг дээдэс 14-р зуунаас эхлэн Үнэн алдартны шашны сум хийдийн хуанлийн дагуу шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд 200 жил 9-р сарын 1-нд баярлаж байсан байна. Москвагийн Кремлийн сүмд баярын ажиллагаа болдог байсан. Баярын уйл ажиллагаанд тэргүүн хамба, эзэн хаан оролцдог байсан бөгөөд их ноён, цэргийн жанжнуудыг урьдаг байсан байна. Гадаад орны элчин сайдууд үнэтэй, гоёмсог бэлэг сэлт өргөдөг байлаа. Гол төлөв цаг бэлэглэдэг байлаа тухайн үед Орос оронд цаг маш ховор байсан юм. Шинэ жилийн анхны өдөр эзэн хаан өөрийн албад дундаас ажил үйлсээр тодорсон хүмүүст цол хэргэм, шагнал, мөнгө төгрөг, гардуулж, булган дээл бэлэглэдэг байна. Мен цугласан олны дунд задгай мөнгө хаядаг байна. Баячууд асрамжийн газруудад мөнгө төгрөг, хувцас хунар, хоол унд тараадаг байлаа.


0Москвагийн Кремлийн эзэн хааны өргөөнд баярын дайллага болдог бөгөөд түүнийг бүхэлээр нь шарсан хунгын махаар эхэлдэг байжээ. Баярын ширээн дээр үхэр, гахайн мах, тахиа,нугас, шүхэрлэг загас, яргай загас зэрэг амтат хоол дуурэн байдаг байлаа. Ширээнд хуурсан гурил, кисель, үзэмтэй будаа зэрэг хоолнууд ширээн дээр заавал байх ёстой байлаа. Уламжлал ёсоор маш олон бялуу, хуушуур, бин, сам боорцог, цагираг талх тавьдаг байна. Зөгийн балан ундаа, төрөл бүрийн жимсний ханд, квас, янз бүрийн ургамалын хандаар хийсэн архи дарс уудаг байлаа. Баярт урилгагүйгээр очдоггүй бөгөөд «урилгагүй зочин татараас дор» гэдэг үг эндээс гарсан бололтой. Одоо түр амсхийж бас нэг шинэ жилийн дуу сонсцгооё!…


01-р Петр хааны үед хуанлын шинэчлэл хийгдсэн байна. 1699 оны 12-р сарын 20-нд «Шинэ жил хэрхэн тэмдэглэх тухай» хааны зарлигыг москвагийнханд сүржин байдлаар танилцуулжээ. Энэ зарлигт шинэ жилийн эхний өдөр байранд биш гадаа өөрөөр хэлвэл гудамж, талбай зоогийн газрын дээвэр, дааман хаалга зэргийг нарс мод юмуу арцны мөчрөөр чимэглэх хэрэгтэй гэж заажээ. Хотын бүх иргэдэд буу болон их буугаар буудах, салют хөөргөх, шөнө сүрэл, мечреер туудэг асаахыг тушаасан байна. Шинэ жилийг тохиолдуулан Кремльд өргөн зугаалга болдог байжээ. Улаан талбайд бөмбөрийн дуун дор туг дарцгаа намируулсан цэргийн жагсаал хийдэг байлаа. Сүмийн хонхны дуу, их бууны буудлага дунд хаан бүгдэд шинэ жилийн баярын мэнд хүргэж, тэднээс баярын мэндчилгээ хүлээж авдаг байлаа. Өндөр хундэтгэлтэй хүмүүсд зориулж тансаг ширээ засдаг ба Москвагийн ялалтын гурван гулдан хаалганы дэргэд энгийн ардуудад зориулж зоог, савтай дарс, шар айраг тавьдаг байлаа.Дахиад шинэ жилийн тухай дуу сонсьё! МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. 1-р Петр хаанаас хойш түүний бий болгосон уламжлал ургэлжилсэн бегеед түүний залгамжлагчид ч тасалаагүй юм. Хатан хааны үед ч цэрэг дайны ялгуусан ялалтын парад ,салют буудлага дээр үдэшлэгүүд нэмэгдсэн бөгөөд бүжигт үдэшлэгүүд улам гоёмсог болсон юм. Шинэ жилийн ширээн дээр оросын уламжлалт ундаануудаас гадна кофе, шокалад, лимонад зэрэг шинэ ундаа тавих болжээ. Эзэмшил газрынханы баярын гол хэсэг нь зоогын ширээний ард болдог байна. Эхлээд сармисаар амталсан үхэр, гахайн махаар хийсэн хүйтэн зууш, дараа нь ногоон щи, завсар нь нухаш хийсэн далан давхар болон хуушууртай хавчны шөл зэрэг халуун хоол өгдөг байжээ. Давслаад удаагуй хилэм загасны мах, хавчны ясгүй мах, давсалсан бөднийн мах, нугасны жижгэлсэн мах зэрэг амтатныг амтархан иддэг байлаа. Энэ үед байшин гоёх Петрийн тушаалаас зөвхөн уушийн газрыг чимэх л үлдсэн байна. Шинэ жилийн өмнө уушийн газрын хаалганы дэргэд юмуу, дээвэр дээр нь гацуур мод тогтоодог байжээ. Энэ гацуур мод уушийн газрын билиг тэмдэг болж бүтэн жил байдаг байжээ. Заримдаа гацуурын оронд зулзган нарс тавьдаг байсан бөгөөд энэ уламжлал 18,19-р зуунуудад үргэлжилжээ. Яг хэзээ Оросд анхны гацуур модыг чимэглэснийг хэн ч мэддэггүй. Эртний түүхэн бичигт дурссанаар 1-р Николай хааны гэргий, пруссын хааны гүнж Шарлотта буюу Александра Федоровна, Оросд гацуур чимэглэх уламжлалыг анх дэлгэрүүлсэн гэжээ. Өөр түүхэн бичигт өгүүлснээр 19-р зууны 40-өөд онд Петербургт амьдарч байсан германууд хүний нутагт амьдрахдаа өөрсдийн ёс заншил, зан үйлээ хадгалахын тулд хритосын мэндэлсэн өдрийн баярын гацуур модоо чимэглэдэг байжээ. Христосын мэндэлсэн өдрийн баярын өмнө тоглоом, чихэр, жимсээр чимэглэсэн гацуур модыг зөвхөн хүүхдүүдэд зориулж тавьдаг байсан байна. Өсвөр насны хүүхдүүдэд ном, хувцас, цагаан мөнгө бэлэглэдэг байжээ. Бүсгүйчүүдэд цэцэг, зургын цомог, хүзүүний өргөн ороолт бэлэглэдэг байжээ. Сүүлдээ хүүхдүүд өөрсдийн зурсан зураг, модоор хийсэн зүйл, зохиосон шулэг зэргээ аав ээждээ бэлэглэдэг болсон байна Петербургын хүндтэй хүмүүс, германуудыг дууриаж гэртээ хүүхдүүддээ зориулж гацуур чимэглэдэг болжээ. Ойн чимэг гацуур модыг лаа, цаасан дэнлүү, цэцэг, тууз, самар, алим, чихэр зэргээр чимэглэж байлаа. Эхлээд гацуурыг нэг л өдөр тавьдаг байснаа сүүлдээ хоёр, гурав, долоо хоног хүртэл хугацаа нь уртассан байна. Шинэ жилд зориулсан дуугаа үргэлжлүүлэн сонсьё!


0МШХ нэвтрүүлэг үргэлжилж байна. Нийтэд зориулсан гацуур модыг 1852 онд петербургийн галт тэрэгний буудлын гадаа байрлуулж чимэглэжээ. Сүүлд нь өнчин ядуу хүүхдүүдэд зориулж өглөгийн гацуур модны наадам хийдэг байсан бөгөөд үүнийг янз бүрийн өглөг буяны байгууллага, буянтай хүмүүс зохион байгуулдаг байжээ. Хааны ордоны нэр төртэй хатагтай нар хүүхдүүдэд хувцас оёж, мөнгө төгрөг өгч, чихэр, тоглоом бэлэглэдэг байжээ. Тасалбар зарж олсон мөнгийг ядуучуудад зориулж байлаа. Өнчин хүүхдүүдийн асрамжийн газар болон ардуудын байранд гацуур модны наадам зохиодог байжээ. Орос улсад өөрийн гэсэн сонирхолтой байсан шведийн зохион бүтээгчид, аж үйлдвэрийн эзэд ах дүү Альфред ба Людвиг Нобелиуд хотын захын ажилчдын хүүхдүүдэд зориулж гацуур модны наадам хийдэг байжээ. Зарим баячуудын гэрт зарц нар болон тэдний гэр бүлийнхэнд зориулж гацуур модны наадам зохиодог байлаа. 19-р зууны зурагт сэтгүүлийн хуудаснаа гоё чимэглэсэн гацуур мод өөрийн байраа баттай эзлэж байсан бол Өвлийн өвгөн, Цасан охин хоёр шинэ жилийн баяр наадмын баатрууд болж амжаагүй байлаа. Буржгар буурал үстэй, цагаан сахалтай, бүрзгэр малгайтай, нэхий дээлтэй, гартаа гацуур барьсан, нуруундаа шуудайтай тоглоом үүрсэн Өвлийн өвгөний тухай ариун гэгээн өдрүүдийн баярын тухай өгүүллэгүүдэд дурдсан байдаг. Шинэ 20-р зуун эхэлсэн шинэ жилийн баярыг Оросд нэг их онцлож угтаагүй. Харин хувийн үйлдвэрийн эзэд л арилжааны зорилгодоо ашигласан. Зах дээр францийн «Шинэ зуун», «Зууны төгсгөл» гэсэн нэртэй ориглуун дарсууд гарчээ. Москвагийн гоо сайханы бараны үйлдвэр «Шинэ зуун» гэсэн нэртэй үнэртэй ус, саван, пүдр зэргийг худалдан авагчиддаа санал болгож байсан байна.Шинэ жилийн тухай дуу сонсцгооё! 1917 оны октябрийн хувьсгалын дараа шинэ жилийг шашны баяр маягаар тэмдэглэхийг болиулсан байна. Зөвхөн 1935 оны сүүлчээр шинэ жилийн уламжлал эргэж ирсэн билээ. Энэ гэгээлэг, сайхан баярыг мартаагүй байсан ард тумэн маш хурдан өлгөн авч, худалдаанд гацуур мод болон чимэглэлийн тоглоом гарч эхэлсэн байна. Комсомолчууд болон пионерууд, цэцэрлэг, сургууль, клубуудэд шинэ жилийн сөлд модны наадмыг зохион байгуулж байлаа. 1935 оны 12-р сарын 31-нд гацуур мод манай орны айл бүрт эргэн ирж «манай орны аз жаргалтай, баяр хөөртэй хүүхэд насны» баяр болсон билээ. Энэ сайхан, шинэ жилийн баяр өнөөдөр ч гэсэн биднийгээ баярлуулсаар байна. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд бас нэгэн шинэ жилийн дуу сонсоё! МШХ нэвтрүүлгийн энэ дугаар үүгээр өндөрлөж байна. Эрхэм сонсогчид та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Бид та бүхнийхээ асуултанд хариулж, хөгжмийн хүсэлтий тань биелүүлэхэд ямагт бэлэн байдаг шүү! Захидал байнга бичиж байгаарай! Дэлхий дахинд болон Орос улсад болж байгаа хамгийн сүүлийн үеийн улс төрийн мэдээ, мэдээлэл, МШХ нэвтрүүлгийг та бухэн манай ruvr.ru сайтын монгол хэлний хэсэг дээрээс олж уншиж болно гэдгийг дахин сануулж байна! Энэ удаагийн нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэлээ. Бэлтгэн гаргагч редактор Лидия Криницына, найруулагч Марина Демьченко, хөтөлсөн нэвтрүүлэгчид Б.Гантигмаа, Н.Лхагвасурэн


0<сонсох>