Орос орны хамгийн гол Өвлийн өвгөн анх удаагаа Москвагийн далайн гахайны үзүүлбэрийн газар ирлээ. Тэнд үлгэрийн илбэчин, түүний ач Цасан охинтойгоо хамт үлгэрийн сайхан шинэ жилийн үдэшлэгийг нээж, гол төлөв хүүхдүүд байгаа үзэгчиддээ шинэ жилдээ эрүүл энх сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ. Өвлийн увдистан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ирээдүйдээ итгэлтэй байх, эрүүл саруул байхад нь байнга туслаж байгаа Марта, Омега хоёртой танилцлаа. Бүх Оросын Өвлийн өвгөн далайн гахайн үзүүлбэрийн газар очсон нь түүний манай гаригийн амьтантай танилцаж байгаа аялалынх нь үргэлжлэл боллоо. Тэр Африкд, Сайн итгэлийн аяныхаа үеэр шувуу болон далайн муурын паркд зугаалж, Антрактидад оцон шувуутай танилцаж одоо усны жужигчин амьтадын чадварыг гайхаж мөн Чукоткагаас Москвад саяхан авчирсан хойт мөсөн далайн 22 далайн морийг үзэж байна.