Үд дунд гэхэд сонгогчдын 57 хувь нь саналаа өгсөн тул Узбекстанд болсон парламентын сонгуулыг хүчинтэйд тооцлоо гэж СЕХ мэдэгдлээ. Тус улсын хуулийн дагуу сонгогчдын 33 хувь нь саналаа өгвөл, сонгуулыг хүчинтэйд тооцох ёстой. Өнөөдөр тус улсын иргэд хууль тогтоох доод танхим Мажлисын депутатуудыг 5 жилийн хугацаагаар сонгож байна. Доод танхим 150 суудалтай түүнээс 15-ыг Узбекстаны экологийн хөдөлгөөнд өгсөн байна. Бусад суудлын төлөө ерөнхийлөгч Ислам Каримовын талыг баримтласан 4 намын 500 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулын явцийг 36-н улс болон олон улсын 4 байгуулагын ажиглагчид ажиглаж байна.