Алдарт гимнастикчин Лариса Латынина ойгоо тэмдэглэж байна. Өнөөдөр тэр 75-н нас хүрлээ. Ерөнхийлөгч Д.Медведев түүнд баяр хүргэлээ. 1954 онд Латынинад анхны олон улсын амжилт ирсэн, тэрээр багийн дүнгээр Европын аврага болсон юм. Дэлхийн 8 удаагийн аврага, Европын 7 удаагийн аврага тэрээр Мельбурн, Токио, Римд болсон 3 олимпод оролцсон билээ. Энэ наадмуудаас тэр 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж байжээ. Энэ бол спортын түүхэнд хамгийн олон олимпын шагналын цуглуулга болсон юм. Их спортоос хөндийрөөд тэр Оросын гимнастикын шигшээ багийн дасгалжуулагч болсон билээ. Лариса Петрик, Людмила Турищева, Ольга Корбут нар бол түүний алдартай шавь нар юм.