Хорватад ерөнхийлөгчийн сонгуул болж байна. Ялсан нэр дэвшигч, ирэх жилийн 2-р сард хугацаа нь дуусаж байгаа одоогийн ерөнхийлөгч Стипе Месичийг орлох ёстой. 12 өрсөлдөгчдөөс сөрөг хучний Иво Иосипович нилээд ендер магадлалтай байна. Шинжээчдийн үзэж байгаагаар тэрээр ялалт байгуулахад хурэлцээтэй 50-н хувиас илүү санал авч чадахгүй. Ийм учраас Хорватад 1-р сарын 10-нд дахин сонгуул болно. Санал асуулгын дүнгээс харахад, эдийн засаг, хээл хахуулын асуудал сонгогчдын сэтгэлийг зовоож байна.