Газар нутгийн асуудлыг шийдэлгүйгээр Орос, Японы түншлэл зөвхөн хоосон үг л байна. Ардчилагчид засгийн эрхэнд гарсанаас хойш анх удаа Москвад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа өмнө Японы ГХЯ-ны сайд Кацуя Окада, Токиогийн энэ хуучинсаг байр суурийг илэрхийллээ. 12-р сарын 28-ны даваа гаригт Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой тэрээр уулзахдаа газар нутгийн маргаантай асуудал гэгчийг голлон ярих бололтой. Энэ намар Японд ерөнхий сайд Юкио Хатояма засгийн эрхэнд гарснаас хойш Москва, Токиогийн хооронд хийх өргөн хэмжээний анхны хэлэлцээр юм. Оросын ерөнхийлөгч Д.Медведев, японы шинэ төрийн тэргүүн нар Нью-Иорк, Сингапурт хийсэн уулзалт, энэ хэлэлцээрийн чигийг өгсөн гэж хэлж болно. Орос улстай хоёр талын холбоо харилцааг бэхжүүлэх, тэр тусмаа энхийн гэрээ байгуулах зэрэг ажлыг эрчимжүүлэх чигийг эхлээд Токио өгсөн билээ. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ хүчин чармайлтыг дэмжсэн. Ажил хэрэг «амигүй цэг»-ээс хөдлөх нь гэж санагдаж байлаа. Тэгэхдээ Юкио Хатаяма эхлээд Сингапурт дараа нь Японы ГХЯ-ны тэргүүнийг Москвад айлчлахын өмнө Японы урьтал болгох бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгууллаа. Нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэхгүйгээр энхийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгийг ойлгууллаа. Курилийн аралууд дээр Оросын туг намирч байсан цагт энгийн япончууд оросуудад итгэхгүй, ямар нэгэн салбарт бүрэн хэмжээний хамтын ажилллагаа үүсэхгүй гэсэн үг. Хөрштэйгээ байнга сөргөлдөхгүйн тулд, японы сурагчдыг сургахдаа, Оросууд Курилын аралыг «хууль бусаар эзлэн түрэмгийлсэн» гэсэн угийг арай зөөлрүүлсэн маягаар «нутаг дэвсгэрийн асуудал бий « гэсэн үгээр сольжээ. Японын боловсрол, шинжлэх ухааны яам саяхан ийм егүүлбэр хэргэлэхийг түүхийн багш нарт даалгажээ. Сургуулийн ихэнх багш нар зөвлөх маягын энэ заалтыг мөрдөх бололтой. Өмнөд Курилийн 4 арлыг Орос улс хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэсэн японы засгийн газрын байр суурийг,сургуулийн багш нар хичээл дээрээ заах бүрэн эрхтэй гэсэн үг. Тэр тусмаа энэ оны 11-р сард парламентын 2 танхим энэ арлууд Японд харьялагддаг гэж хууль ёсоор батласан билээ. Оросын ГХЯ-ны орлогч сайд Алексей Бородавкин ажлын айлчлал хийхийнхээ өмнө, Орос улс дөрвөн арлыг хууль бусаар эзлэн түрэмгийлсэн гэж японы түншүүд мэдэгдсэнд Москва онцгой анхаарал хандуулж байгаа гэдгээ мэдэгдсэн. «Бид өөрөөр ойлгож байгаа. Орос улс ямарч газрыг эзлэн түрэмгийлээгүй. Энэ газар нутаг дэлхийн 2-р дайны дүнгээр бидэнд олгодсон, НҮБ-ийн дүрмийн зохих баримтад тусгагдсан» билээ гэж дипломатч тайлбарлалаа. Санал зөрөлдөөнийг туулах ганцхан зам байна, энэ нь зөвхөн яриа хэлэлцээ! Энэ яриа хэлэлцээ бие биеэ харилцан хүндэтгэсэн, үнэлэж цэгнэсэн тайван байдалд болох ёстой. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн япон судлалын төвийн удирдагч Валерий Кистановын саналыг сонсоё! Энэ асуудлаар бидний санал огт нийцэхгүй байна. 1956 оны зөвлөлт, японы тунхаглалд зааснаар энхийн гэрээг батласны дараа хоёр арлыг өгөхөөр заасан нь хангалтгүй гэж Японы одоогийн ерөнхий сайд үзэж байна. Тэр үед засгийн газрыг тэргүүлж байсан түүний өвөө энэ асуудлыг шийдэж болох байсан. Тэд бүх 4-н арлыг авна гэсэн япон байр суурь хэвээрээ л байна. Хэлэлцээрийн явцад, 1956 оны тунхаглалыг баримтлана гэсэн оросын байр суурь хэвээрээ байна. Үүний үр дүнд харилцан хүлээж авч болох шийдвэрийг эрж хайх шинэ бүтэцийг эрж хайх болоод байна гэж тэр хэллээ.
Ойрын үед орос, японы энэ эмзэг асуудалд шийдвэр, онцгой байдал болно гэж найдах хэрэггүй гэж Валерий Кистанов үзэж байна. Москвад болох энэ зөвлөлдөөн Орос, Японы харилцан ашигтай хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэж талууд үзэж байна. Кацуя Окада, Оросын худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Виктор Христенкотой уулзана. «Сахалин-2», «Ниссан» зэрэг өргөн боломжтой, төслуудийг хэрэгжүүлсэнээр илэрч байгаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломжийг тэд хэлэлцэх болно. Хоёр орны нөөц бололцоонд тулгуурлаж бий болсон ажил хэрэгч түншлэлийн түвшин л газар нутгийн асуудлыг шиидвэрлэх улс төрийн итгэлцэлийг бэхжүүлнэ гэж Москва үзэж байна.