Байгал нуурын эрэг дэх Листвянка тосгонд «Болор хав загас» мөсөн уран баримлын наадам нээгдлээ. Тэнд хүүхэд, томчуудад зориулсан мөсөн гулгуур, хөгжөөнтэй тоглоомууд болон Өвлийн өвгөн, Цасан охины өргөөг барьсан байна. Наадмын хөтөлбөрт, Оросын олон хотуудааас ирсэн мастеруудын оролцсон мөсөн уран баримлын уламжлалт уралдаан болно. Дэлхийн хамгийн гүнзгий, цэнгэг устай нуурын цэвэрхэн мөсөөр, энэ жилийн «Байгал нуурын аялгуу» сэдвээр том хэмжээтэй янз бүрийн хэлбэр дүрс, бүхэл бүтэн цогцолбор барих болно. Түрүүлсэн 3-н баг, Аляскагийн Фербенкс хотод жил бүр болдог мөсөн уран баримлын дэлхийн аврагад оролцоно.