Оросын аврагчид өнөөдөр мэргэжлийн баяраа тэмдэглэж байна. Манай яамны ажилтан ажилчдын үйл ажиллагааны гол үзүүлэлт бол жилд аварсан 100-н мянган хүний амь нас, хамгаалж чадсан эд хогшил, урьдчилан сэргийлж чадсан эмгэнэлт явдал зэрэг юм гэж ОБЯ-ны сайд Сергей Шойгугийн баярын мэндчилгээнд өгүүлсэн байна. Өнгөрч байгаа жил маш хүнд байсныг тэмдэглэлээ. Саяно-Шушенийн УЦС-д гарсан осол, «Невский экспресс»-д тохиолдсон эмгэнэлт явдал, Пермьд гарсан түймэр, манай аврагчдын чадавхийг шалгасан билээ. Энэ бүхнийг бид нэр төртэй биелүүлж чадлаа гэж сайд хэллээ. Оросын ОБЯ-ны бүс нутаг дах хэлтэсүүдийн үйл ажиллагаа шуурхай байдал, ажилчдын мэргэжлийн чадавх, албаны техникжуулэлт илт өссөнийг Шойгу онцлон тэмдэглэлээ. 1990 оны 12-р сарын 27-нд байгуулагдсан оросын аврагчдын корпус, өнөөгийн онц байдлын яамны түүхийн эх нь болсон билээ. Дараа нь энэ корпус, Иргэний хамгаалалт, онц байдал, байгалын гамшигын хор уршгийг арилгах улсын хороо гэдэг нэртэй болсон юм. 1994 онд Орос улсад ОБЯ бий болсон билээ.