Японы ГХЯ-ны сайд Кацуя Окада өнөөдөр Москвад албан ёсны айлчлалаа эхлэж байна. Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровтой хэлэлцэх хэргийн дотор хоёр орны эдийн засгийн харилцаа болон энхийн гэрээний төлөв голлох байр эзэлнэ. Энхийн гэрээ байхгүй байгааг Токио маргаантай газар нутгийн асуудлыг шийдээгүйтэй холбон тайлбарлаж байгаа юм. Дэлхийн 2-р дайны дүнгээр ЗХУ-ын мэдэлд шилжсэн Өмнөд Курилийн арлуудад Япон байнга өнгөлздөг юм. ЗХУ-ын шууд залгамжлагч ОХУ энэ арлуудыг эзэмших олон улсын бүрэн эрхтэй билээ. Окадагийн айлчлалын явцад олон улсын тавцан дах хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа бүс нутгийн болон даяарчлалыг хамарсан аюул заналд хэрхэн няцаалт өгөх талаар дорвитой хэлэлцэнэ гэдэгт Москва найдаж байна.