Москвагийн Кремлийн хананы дэргэдэх «Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш»-ны дэргэдэх мөнхийн галыг, нийслэлийн баруун хэсэгт байрладаг Хүндэтгэлийн уулан дах Ялалтын цогцолборт түр хугацаагаар аваачлаа. Энэ нь 1941-1945 оны дайны дурсамжид зориулсан дайчин алдрын дурсамжийн цогцолборын ажлийг хэвийн байлгах, сэргээн босголтын ажил явуулахтай шууд холбоотой юм. Мөнхийн галыг шилжүүлэх ажил цэргийн хүндэтгэлийн ёс горимын дагуу боллоо. Мөнхийн галыг тээж яваа хуягт тэрэгний явсан Александровын цэцэрлэгт хүрээлэнгийн зам дагуу хүндэт харуул зогсож, дайны ахмад дайчдын төлөөлөгчид, генерал, маршалууд зогссон байлаа. Шиврээ бороо тасралтгүй орж байсан ч гэсэн Алексанндровын цэцэрлэгт хүрээлэнд олон хүн ирсэн байлаа. Сэргээн босголтын ажил 2—р сарын 23-нд дуусах бөгөөд тэр үед Мөнхийн галыг түүхэн байранд нь байрлуулна.