Хоккейн бүрэн өмсгөлтэй лам тэшүүрээр гулгаж байна гээд та төсөөл дөө! Жирийн бус үзэгдэл гэдэгт та санал нэг байгаа байх. Тэгвэл Улаанбаатар хотод ийм ламтай таарна. Гэгээн Троицкийн сүмийн лам Алексей Трубач бөмбөгтэй хоккейн монгол клубыг удирдаж байна. Улаанбаатар хотын Гэгээн Троицкийн сүмийн дэргэдэх “Оросын ертөнц” сангийн дэмжлэгээр Оросын хүүхдийн соёлын төв ажиллаж байна. Энэ төвд 7-15 насны хүүхдүүдэд дугуйлан, секц ажилладаг. Төвийн хүүхдийн спортын клуб монгол, орос хүүхдүүдийн дунд нэлээд нэр хүндтэй юм. Хоккей, боксын секц ажилладаг. Орос хоккейн секцид 40 хөвгүүд явдаг. Тэд “Троица” монголын клубыг байгуулжээ. Тэд янз бүрийн түвшний тэмцээнд оролцож, их найдвар төрүүлж байна. Улаанбаатар хотын Гэгээн Троицкийн сүмийн лам, Клубын удирдагч эцэг Алексей манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьсан юм. Тэрээр шавь нараа дэмжихийн тулд талбай дээр мөн гардаг. Үүнд гайхах зүйл байхгүй гэж эцэг Алексей ярьж байна.  Би дасгалжуулагч биш л дээ. Гэхдээ санхүүгийн бэрхшээлийн улмаас одоо монголын багт мэргэжлийн дасгалжуулагч хараахан байхгүй байна. Залуус өөрсдөө бэлтгэл сургуулилтаа хийдэг. Тэд бөмбөгтэй хоккейн спортын хорхойтнууд юм. Талбай дээр гарахад сайхан байдаг. Энэ залууст их чухал. Би мэргэжлийн тамирчин биш ч, тэдэнтэй хамт тоглодог. Би хүүхдүүдээ зохион байгуулалтын ямар нэг асуудлаас гадна өвөл тэшүүрээр, зундаа дугуйтай тэшүүрээр гулгахдаа мөн дэмждэг. Монголд багийн спорт дорвитой хөгжөөгүй байна. Энэ ч ойлгомжтой. Энд бөх, байт харваа, морин уралдаан гэх мэт спортыг их сонирходог. Гэсэн ч оросын бөмбөгтэй хоккей хөгжиж байна. Тухайлбал Красноярск хотод саяхан болсон Оросын бөмбөгтэй хоккейн холбооноос идэрчүүдийн багийн дунд зохион байгуулсан тэмцээнд манай “Троица” монголын баг гуравдугаар байр эзэлсэн. Байгуулагдаад удаагүй манай багийн хувьд энэ муугүй үр дүн юм. Манай багт түшиглэн Монголын идэрчүүдийн болон залуучуудын багийг байгуулсан. Москвад ирэх оны 1-р сарын 24-нд болох бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бид идэвхтэй бэлтгэж байна. Одоогоор Монгол улсад бөмбөгтэй хоккейн цорын ганц шигшээ баг бий.
Монгол улсад бөмбөгтэй хоккей хөгжих ирээдүй хэр байна? 
Одоо байгаа зүйл хамгийн чухал. Одоохондоо баг тоглож байна. Монголын бөмбөгтэй хоккей хувьд төгсгөл болоогүй. Санхүүгийн хямарлын үед ч баг оршин тогтнох чадвартай болохоо харуулсан тул Монгол улсад орос хоккей хөгжих ирээдүйд итгэлтэй байна. Энэ төрлийн спортод жинхэнээсээ дуртай, сэтгэлээ өгсөн олон арван хүүхдүүд бий. Энэ их чухал. “Троица” клуб энэ жил “Монголын бөмбөгтэй хоккейн үндэсний холбоо” нэртэй өөрсдийн холбоог байгуулсан. Тус холбоог Монголын спортын яам хүлээн зөвшөөрч, монголын шигшээ багийг төлөөлөх байгууллагын хувьд бүртгүүлсэн. Та бүхэн монголын бөмбөгтэй хоккейн багийн тэргүүн, Гэгээн троицкийн сүмийн лам Алексей Трубачтай хийсэн ярилцлагыг сонслоо.