Орос улсын ардын жүжигчин Михаил Боярский өнөөдөр 60 нас хүрч байна. Тэрээр Санкт-Петербург хотын Ленсоветын нэрэмжит театрын тайзнаа өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэнэ. М.Боярский театр, кинонд олон дүр бүтээсэн нэгэн. Тэрээр баатар, халз тулаанд дууддаг эр зоригтны дүрийг гарамгай бүтээдэг гэж шүтэн бишрэгчид үздэг. Шадар гурван цэрэг кинонд Дартаньяны дүргийг хамгийн сайн бүтээсэн юм. Боярский мөн дуулдаг. Тэрээр дууны хэд хэдэн цомог гаргажээ. Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар жүжигчнийг “Эх орныхоо өмнө байгуулсан гавьяа” дөрөвдүгээр зэргийн одонгоор шагнасан байна.