Гүржийн сөрөг хүчний намын удирдагчдын нэг, ерөнхий сайд асан Зураб Ногаидели Орос улстай харилцаагаа хэвийн болгох хүч чармайлтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ерөнхийлөгч Михаил Саакашвили зөрчил мөргөлдөөнөөр засгийн эрхэнд үлдэхийг эрмэлзэж байна. Гэхдээ тус бүгд найрамдах улсын ард түмэн улс орныг тэрчигт үгүйрүүлсэн бодлогыг үргэлжлүүлэхгүй гэж тэрээр тэмдэглэв. Кутаиси дахь цэргийн алдар цуугийн хөшөөг саяхан нураасанд Ногаидели эгдүүцэж байгаагаа мөн илэрхийлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд амь үрэгдсэн гүржийн иргэдийн дурсгалд энэ хөшөөг босгосон юм. Оросын парламентын гишүүд Москвад энэ хөшөөг босгохын төлөө байгаагаа илэрхийлсэн юм.