Орос улсын Сбербанк германы “Опел” автоконцернийг худалдан авах тухай хэлэлцээрийг бэлтгэхэд зарцуулсан мөнгөө буцааж авах бодолтой байна. Орос улсад автомашины компанийг худалдахаас татгалзсан “Женерал Моторз” компанид санхүүгийн нэхэмжлэл гаргана.  Хэлэлцээр байгуулах ээдрээтэй яриа хэлэлцээ 9 сар үргэлжилж, компанийг худалдах тухай нотариусаар баталгаажуулсан 9 мянган хуудас баримт бичиг боловсруулж, компанийг худалдахад бараг дөхсөн байна. Канад-австрийн “Магна” концернтой эвссэн Оросын Сбербанк “Опел” компанийн хувьцааны 55 хувийг эзэмших ёстой байсан тул хэлэлцээрийг бэлтгэхэд материалын нэлээд их зардал гаргажээ. Компанийг худалдана хэмээн амласан америкчүүд гэнэт бодлоо өөрчилсөн байна. Баримт бичигт гарын үсэг зурахаас хэд хоногийн өмнө буюу 11-р сард ийнхүү шийджээ. Яриа хэлэлцээг амжилттай дуусгахыг сонирхосон Германы засгийн газар “Женерал Моторс” компанийн удирдлагын энэ шийдвэрт илт эгдүүцсэн юм. Германчүүд хэлэлцээр хийхэд америкчүүдэд олгосон 1,5 тэрбум зээлээ буцааж төлөхийг тэр даруй шаардсан юм. “Женерал Моторс” компани найдваргүй бизнес түншийн хувьд гэнэтийн шийдвэр гаргасан хариуцлага хүлээх ёстой тул Орос улс мөн дээрхтэй ижил алхам хийж байна. Хэрэв “Женерал Моторс” компани хэлэлцээрийг бэлтгэхэд зарцуулсан хөрөнгийг сайн дураар буцаан төлөхгүй бол Орос улс шүүхийн горимоор үүнийг хэрэгжүүлэх үүрэг ногдуулна. Орос улсын Сбербанкийн удирдах дарга Герман Греф энэ тухай мэдэгдэв: 
Хэлэлцээр талаар болсон нь мэдээж харамсалтай. Энэ тохиолдолд улсад их хохиролтой. Эдийн засгийг төрөлжүүлэхтэй холбоотой манай эдийн засгийн чухал салбарын нэг дээд зэргийн технологийг улсдаа нэвтрүүлэхэд бид гүүр болохыг эрмэлзсэн. Хэлэлцээр байгуулж, ашигтай ажиллаж, хамгийн гол нь автомашины үйлдвэрлэл, үүнтэй холбоотой эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд технологийн тэс ондоо түлхэц болно гэдэгт би итгэлтэй байсан. Түүхий эдийн хамаарлаас холдоход эдийн засгийн энэ салбар бидэнд агаар мэт хэрэгтэй билээ. Харамсалтай нь нөхцөл байдал бидний хэрээс хэтэрсэн. Бид хэлэлцээр байгуулахад зардал гаргасан тул компанитай яриа хэлэлцээ хийж байна. Хэлэлцээртэй холбоотой гарсан бүх зардлыг бид тооцож, үүнийг сайн дураар нөхөн төлөх саналаа компанид танилцуулсан. Хэрэв саналыг хүлээж авахгүй бол, энэ асуудлыг шүүхийн горимоор шийдэнэ. Америкчүүд тэр даруй мөнгө буцааж өгнө гэж найдах хэрэггүй. “Женерал Моторс” компани өөрчлөлт шинэчлэлийн дүнд Опел компанийн зардлыг бууруулж, 9,5 мянган хүн ажлын байргүй хоцрох тухай бүр 11-р сард зарласан юм. Компнийн энэ гунигт байдал амласнаа биелүүлдэггүй, хоёр нүүртэй бодлого хэрэгжүүлдэг компанийн удирдлага америкчүүдийн алсын хараагүй байдлыг дахин харууллаа. Орос улсад энэ нэг ёсондоо сургамж болсон. ОХУ-ын засгийн газар гадаадын автомашины бусад компанитай хамтран ажиллах тухай бодож, дотоодын автомашины үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг эргэн харж байна.