Оросын мэргэжилтнүүд буцалтгүй тусламжийн хувиар “КамАЗ” 52 машиныг афганчүүдад өгөхөөр бэлтгэж байна. Машиныг Узбекистантай хиллэдэг Хайратон хотод авчирсан бөгөөд одоо эдгээрийг бүрэн тоноглож, шаардлагатай баримт бичгийг бэлтгэж байна гэж Орос улсаас Афганистанд суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Георгий Мишин мэдэгдэв. Хөдөө аж ахуйн яамны хэрэгцээнд техникийн тусламж үзүүлэх, бензин тээвэрлэх, галын зэрэг “Камаз” 48 ачааны тэргийг тэнд хүргэж байна.