Хэрэв Тегеран цөмийн хөтөлбөрийн асуудлаарх “зургаагийн” саналыг хүлээж авахгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хоёрдугаар сарын эцэст Ираны эсрэг шинээр хориг арга хэмжээ авна. НҮБ-д суугаа Их Британийн байнгын төлөөлөгч Марк Лайалл Грант энэ тухай мэдэгдэв. Зуучлагч Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон, Герман улс цэргийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээс татгалзахыг одоохондоо Ираныг ятгаж байна гэж тэр тэмдэглэв. Яриа хэлэлцээ хийх хаалгыг нээлттэй орхиж, зуучлагч “зургаа” ойрын долоо хоногуудад хориг арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байна гэж Грант хэллээ. Хориг арга хэмжээ авна гэж тэр үзэж байна. Үүнээс зайлсхийхийн тулд МАГАТЭ-тай хамтран ажиллахыг тэрээр Иранд уриалсан юм. Ираны бага түвшинд баяжуулсан ураныг Орос, Францад нэмж баяжуулахыг тус агентлагт Тегеранд санал болгож байна.