0Москва орчмын сансрын нисэгчдийг бэлтгэдэг Оддын хотхонд гал гарлаа. Орос улсын Агаарын зэвсэгт хүчний офицеруудын оршин суудаг “Орбита” зочид буудалд өнөөдөр өглөө гал гарчээ. Дор хаяж 8 хүн хохирч, азаар хүний амь эрсдээгүй байна. Тэндээс 30 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Гал гарсантай холбогдуулан байгуулсан комисс шалгалтын дараа гал гарсан үндсэн хувилбарыг хэлнэ.