Орос улсад тээврийн аюулгүй байдлыг чангална. Холбогдох хуулийн төслийг Улсын Думд өргөн барьсан. Тээврийн хэрэгсэл эсвэл зам харилцааг санаатай эвдэж, сүйтгэсэн хүнд эрүүгийн шийтгэл ногдуулна.  Харамсалтай нь тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа үйлдэх аюул занал байна. Тиймээс өнөөдөр энэ хуулийн төсөл нэн чухал байна гэж оросын парламентын гишүүд тэмдэглэв. Хамгийн сүүлд 11-р сарын эцэст төмөр замд олон хүний аминд хүрсэн онц байдал тохиосныг сануулъяа. Террористууд Москва-Санкт-Петербургийн чиглэлийн “Невский экспресс” хурдны галт тэргийг дэлбэлсэн юм. Хурдтай хөдөлж явсан толгой галт тэрэгний дор алсаас удирддаг 7 кг орчим тротилын хүчтэй гар хийцийн дэлбэрэх хэрэгсэл ажиллуулжээ. Үүний улмаас галт тэрэгний сүүлийн 3 вагон зам төмрөөс хальсан байна. Алан хядах ажиллагааны үеэр 27 хүн амь насаа алдаж, 90 гаруй хүн шархаджээ. Үүнээс өмнө “Невский экспресс” галт тэргийг 2007 оны 8-р сард мөн дэлбэлсэн юм. Тэр үеэр азаар хүний амь эрсдээгүй ч, 60 хүн гэмтэж бэртсэн. Эрүүгийн хариуцлагыг чангалах арга хэмжээ авснаар эмгэнэлт үйл явдал давтагдахаас сэргийлнэ гэж мэргэжилтнүүд тэмдэглэв. Одоогоор хүний эрүүл мэндийг ноцтой хохироож, их хэмжээний хор хохирол учруулсан тохиолдолд тээврийн хэрэгсэл эсвэл зам харилцааг ашиглах аргагүй болгосны төлөө эрүүгийн хариуцлага ногдуулж байна. “Тээврийн хэрэгсэл болон зам харилцаа нь үүнийг саадгүй ашиглахаас улс орны батлан хамгаалах чадвар, аюулгүй байдал хамаардаг дээд зэргийн осолтой эх сурвалж юм” хэмээн хуулийн төслийг санаачлагчид тэмдэглэв. Тээврийн хэрэгсэл эсвэл зам харилцааг санаатай сүйтгэсэн дурын тохиолдолд эрүүгийн хариуцлага ногдуулахаар баримт бичигт тусгасан. Тухайлбал сүйтгэж, эвдэх, эсвэл тээврийн хэрэгсэл, зам харилцаа, дохиоллын хэрэгслийг ашиглах аргагүй болгосон дурын үйлдэл, мөн тээврийн хөдөлгөөнийг хаасан тохиолдолд хоёр жил хүртэл эрх чөлөөг нь хязгаарлана. Болгоомжгүйгээс зам харилцааг сүйтгэж, эвдсэний улмаас нэг хүн амь үрэгдсэн бол одоо төр засаг эрх чөлөөг 3-8 жил хүртэл, хэрэв хоёр болон түүнээс олон хүн үрэгдсэн бол 6-9 жил хүртэл хязгаарлахыг санал болгож байна. Сайн санаж боловсруулсан энэ хууль хэн нэгний ашиг сонирхолыг дэмжих хэрэгсэл болон хувирахгүй байх нь чухал гэж Улсын Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Геннадий Гудковын үзэж байна. Тээврийн аюулгүй байдлын сэдвийг өнөөдөр нийгэмд өргөн хүрээнд хэлэлцэж байна. Манайд энэ мэт хууль байгааг тэмдэглэе. Одоо хамгийн гол нь шинэ хууль өмнөх хуулийн адил миний бодлоор хэд хэдэн газрын аюулгүй байдал дордоход нөлөөлсөн улсын болон хувийн хамгаалалтын газрын ашиг сонирхолыг дэмжих хэрэгсэл болон хувирахгүй байх нь чухал юм. Хэн нэгний ашиг сонирхолыг дэмжих бус тээврийн аюулгүй байдлын талаарх жинхэнэ хууль батлахын төлөө байна. Орос улсын ерөнхий сайд В.Путин Москва-Санкт-Петербургийн чиглэлд галт тэрэгний аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авахад Оросын төмөр зам компанид тэрбум рубль хуваарилах захирамж гаргасан юм. Тээврийн яам энэ мөнгийг замыг 24 цаг дүрс бичлэгээр ажиглах, онц тохиолдолд хохирсон хүмүүсийг эмнэлэгт хүргэх нисдэг тэрэг буух хэд хэдэн талбай байгуулахад зарцуулна.