Бээжинд болж байгаа “Дэлхийн форум-2009” үеэр энэ оны хамгийн чухал 10 үйл явдлыг нэрлэв. Дөрвөн орны нэр хүндтэй хэвлэл тухайлбал египетийн “Октобр” сэтгүүл, энэтхэгийн “Техелка” өдөр тутмын сонин, Хятадын “Глоуб мэгэзин”, Оросын “Коммерсант” сонин энэ 10 үйл явдлыг тодорхойлжээ. A/H1N1 шинэ томуу бий болсон нь гол үйл явдал гэж тэд үзсэн байна. Хоёрдугаар байрт Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гуравдугаар байрт олон улсын хамтын нийгэмлэг сомалийн дээрэмчидтэй хийсэн тэмцэл орж байна. Дэлхийн санхүүгийн хямарал дөрөвдүгээр байрт оржээ. Арван гол үйл явдалд цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал, Майкл Жексон нас барсан, Солонгосын хойгийн цөмийн хямарал, Европт хий нийлүүлэх асуудлаарх Орос, Украины маргаан зэргийг оруулжээ. “Дэлхийн форум”-ыг Бээжин хотноо дөрөв дэх удаа зохион байгуулж байна.