Дэлхийн хамгийн их хурдтай төмөр зам Хятадад ажиллаж эхэллээ. Төмөр замын дундаж хурд цагт 350 км юм. Гол шугам Ухань /Хубэй төв муж/ мөн Гуанжоу /Гуандун өмнөд муж/ хотыг холбодог байна. Синьхуа агентлагийн уламжилснаар мянга гаруй км урт зам тавьснаар зорчигч урьд замдаа 10 цаг зарцуулдаг байсан бол одоо 3 цагийн дотор зорьсон газраа хүрнэ. БНХАУ ойрын 10 жилд ихэнх гол хотуудын холбох төмөр замын энэ мэт хурдны гол шугамын бүхэл бүтэн сүлжээ байгуулах бодолтой байна. Япон, Герман, Франц улсад үүнтэй төстэй шугам байдаг ч, хөдөлгөөний дундаж хурд цагт 277 км-ээс хэтэрдэггүй байна.