АНУ-д алан хядах ажиллагаа үйлдэхийг оролдсонтой холбогдуулан нисэх онгоцны зорчигчдын гар тээш, ачааг чанд шалгаж байна. Америкийн Дельта нисэх компанийн нисэх онгоцыг дэлбэлэхийг оролдсон эрэгтэйг тогтоожээ. Нигерийн иргэн 23 настай Абдул Мудаллаб юм. Тэрээр “Аль-Каида” бүлгийн даалгавраар ажилласан гэж төр засгийн төлөөлөгч баталж байна. Амстердамаас Детройтын чиглэлийн нисэх онгоцонд баасан гаригт энэ хэрэг гарчээ. Нисэх онгоц газардах үеэр тэрээр дэлбэлэхийг оролдсон байна. Абдул нунтаг, шингэний хольцыг шатаасан ч, дэлбэрэх хэрэгсэл ажиллаагүй байна. Энэ үеэр онгоцонд хүмүүс үймж, хэд хэдэн хүн хөнгөн гэмтжээ. Хууль сахиулах байгууллагынхан одоо сэжигтнийг байцааж байна. Детройтын чиглэлийн “Аэробус-330” нисэх онгоцонд 278 зорчигч явжээ.