Орос америкийн харилцаа хэвийн болж байна. Стратегийн Давшилтын Зэвсгийн /СДЗ/-ийн шинэ гэрээний талаарх яриа хэлэлцээ дуусах дөхөж байгаа нь үүнийг гэрчилж байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Интерфакс оросын мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Гэхдээ санал зөрөлдөх асуудал үлдсэн, мөн АНУ-ын зарим байр суурьт эргэлзэж байна. Гүржийн армийг зэвсэглэж, Саакашвилийн дэглэмийг дэмжиж байгааг Сергей Лавров тэмдэглэв. Шинэ онд Гадаад хэргийн яамны зорилтын талаар тэрээр ярихдаа, Европын Холбоотой стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр, ТУХН-ийн улсуудын орон зайд интеграцчлалын үйл явцыг гүнзгийрүүлэх онцлов. "Орос, Белорус, Казахстаны бүрэлдэхүүнтэй Гаалийн холбоо үр нөлөөтэй ажиллахад дипломат дэмжлэг шаардлагатай" гэж сайд хэллээ. Орос-украины харилцааг дорвитой сайжруулах сонирхолтой байгааг тэр тэмдэглэв.