0 “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой барих ажилд хамаатай бүх хүн Амур мужид болж байгаа баярт оролцож байна. Нефть хоолойг нээснээр Орос улс дотоодын эрчим хүчний нөөцийг төрөлжүүлэн нийлүүлэх үзэл санааг амьдралд хэрэгжүүлж байна. Шинэ нефть хоолойгоор Сибирийн нефтийн орд газрыг Приморийн хязгаарын боомттой холбоно. Орос улсад худалдах зүйл бий. Байгаль орчны яамны сайдын хэлснээр эрчим хүчний нөөцийг тандахад, нефть 500 сая тонн, хий 650 тэрбум шоо метрээр нэмэгдэнэ.  “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойн системээр оросын Алс Дорнод болон Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд нефть тээвэрлэнэ. Бүх гол хоолойг технологийн хувьд нэг дор холбохоор энэ системийг бодож боловсруулжээ. Ингэснээр баруун, дорно зүгт Оросын нийт нутаг дэвсгэрээр нефтийг шуурхай хуваарилах боломжтой болно. “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой 4770 гаруй км урт, жилд 80 сая тонн нефть нэвтрүүлэх хүчин чадалтай байна. Шинэ хоолойн системийг хамгийн шилдэг ололтоор төсөвлөснөөс гадна урьд өмнөхөөс илүү найдвартай, хүрээлэн буй орчинд хамгийн бага хор хөнөөлтэй юм. Хүрээлэн буй орчинд болзошгүй сөрөг нөлөөг хамгийн бага байлгах техникийн болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээг төсөлд цогцоор нь тусгажээ. Олборлолт аажмаар буурч, нөөц шавхагдаж байгаа баруун Сибирьт нефть олборлодог олон компани төвлөрч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Дэд бүтэц, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэхэд их хөрөнгө оруулж, зардал нөхөх хугацаа нэлээд нэмэгдсэн тул нефтийн компаниуд анх Дорно Сибирийг дуртай дургүй зорьж байсан. Засгийн газар 2009 оны 6-р сард Дорно Сибирээс олборлосон нефтийн татварыг тэглэхээр шийдэсний дараа нефтийн компаниуд азийн зах зээлд гарахын тулд нефть дамжуулах шинэ хоолой тавихад 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов, оросын эрчим хүчний компаниуд азийн зах зээлийг их сонирхож байна гэв.  Сүүлийн үед үндсэндээ азийн орнуудад эрчим хүчний нөөцийн түүхий эдийн хэрэглээ өсч байна. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын нүүрс ус төрөгчийн түүхий эдийн хэрэглээ 2008 онд 87 хувиар өссөн байна. “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой нь оросын нефтийг азийн зах зээлд идэвхтэй нийлүүлэх төсөл юм. Манай нефтийн компаниуд газар зүйн хамрах хүрээг өргөжүүлж байгаа нь зүйн хэрэг билээ. Манай улс жижиг биш, нөөц хангалттай тул Дорно Сибирийн орд газраас олборлож байгаа нефть Хятад, Япон, Солонгос, өөрөөр хэлбэл эрчим хүчний нөөцийн түүхий эдийн хэрэглээ өсөх шатандаа байгаа Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудад хангалттай хүрнэ.  “Транснефть” компани 2010 оны 1-р сард “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолой хоёр дахь хэсгийг барина. Төлөвлөгөөгөөр “Дорно Сибирь-Номхон далай-2” нефть хоолойг 2012 онд барьж дуусгана. Ингэснээр Орос улс зөвхөн европын зах зээлээс хамааралтай байдлаас ангижирахын тулд материал-техникийн бүхий л нөхцлийг бэлтгэж байна.