“Шударга Гүржийн төлөө” нам, мөн “Нэгдсэн Орос улс” нам гүрж-оросын харилцааг сэргээхэд хамтран ажиллана. Гүржийн ерөнхий сайд асан Зураб Ногаидели Москвагаас Тбилисийн нисэх буудалд өнөөдөр ирэхдээ энэ тухай мэдэгдэв. Ойрын хоёр гурван сард хоёр нам хамтран ажиллах тухай хэлэлцээрг гарын үсэг зурна гэж тэр хэллээ. Орос, Гүржийн хооронд тогтмол нислэгийг сэргээх яриа хэлэлцээнээс нааштай үр дүн гарсангүй гэж Ногаидели хэлсэн юм. Кутаиси дахь Цэргийн алдар цуугийн хөшөөг 12-р сарын 19-нд дэлбэлэх үеэр 8 настай охин, эхийн хамт үрэгдсэн хэрэг үүнийг шалтгаан болжээ. Ногаидели Орос улсын ерөнхий сайд В.Путин, орос улсын нийслэлийн дарга Юрий Лужков, Улсын Думын дарга Борис Грызлов нартай уулзахдаа Москва хотод энэ хөшөөг босгох асуудлыг хэлэлцсэн байна. Аугаа эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн гүржийн 300 мянга гаруй хүний дурсгалд энэ хөшөөг босгожээ.