Монгол улстай худалдаа эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, Воронеж мужийн дарга Алексей Гордеев Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэнтэй ажлын уулзалт хийлээ. Энэ жил орос-монголын харилцааны өндөр хурдтай хөгжихөд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 8-р сард Улаанбаатар хотод хийсэн айлчлал багагүй нөлөөлсөн гэж Воронеж мужийн тэргүүн тэмдэглэв. Хоёр талын харилцаа хөгжихөд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, мөн ерөнхий сайд С.Батболд нар 2010 оны эхний хагас жилд ОХУ-д хийх айлчлал бас түлхэц болно гэдэгт Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд юуны түрүүнд тэмдэглэв. Өнөөгийн байдлаар талууд дэд бүтэц байгуулах, ашигт малтмал олборлохтой холбоотой хамтарсан тодорхой төслийн нарийн ширийнийг боловсруулах шаардлагатай байна гэдэгт Воронеж мужийн захирагч Алексей Гордеев, мөн Монгол улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн санал нэг байна. Монгол улс эдийн засаг, боловсролын салбарт Воронеж мужтай шууд харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг ноён Д.Идэвхтэн тэмдэглэллээ. Алексей Гордеев Воронеж мужийн эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёлын хүчин чадлыг үнэлэхээр ойрын үед ОХУ-ын тус бүст айлчлахыг Д.Идэвхтэнийг урилаа.