Хятад улсын арми дэлхийд хоёрдугаар байрт буюу АНУ-ын дараа Орос улсын урд орж байна гэж Бээжингийн шинжээчид үзэж байна. Дэлхийн эдийн засаг, олон улсын хөгжлийн Хятадын нийгэм судлалын академийн “шар номонд” энэ тухай өгүүлжээ. Хятадын шинжээчдийн дүгнэснээр АНУ-ын цэргийн хүчин чадал 100 балл авахаас 90 баллтай байна. Хятадын хувьд энэ үзүүлэлт 33, Орос улс 31 байна. Энэ гурван улсын зэвсэгт хүчин тус бүр онцлогтой. БНХАУ 2,25 сая цэрэгтэй. Орос улс янз бүрийн төрлийн зэвсгийн /бараг 23 мянган танктай, Америкийнхаас гурав дахин их юм/ тоогоор тэргүүлдэг. Харин АНУ хамгийн орчин үеийн зэвсэг, холбооны хэрэгсэлтэй. Хятадын зарим мэргэжилтнүүд оросын армийг дэлхийд хоёрдугаар байрт орно хэмээн үзэж байгааг судалгаанд тэмдэглэжээ. Орос улсын зэвсэгт хүчин дээд зэргийн байлдааны хүчин чадалтай, сайн зэвсэг, туршлагатай болохыг тэд тэмдэглэжээ.