Д.Медведев ерөнхийлөгчийн албанд хоёр жил ажилласанаа дүгнэхдээ, ДХЯ-ыг өргөн хүрээтэй шинэчилж эхэлсэн тухай зарлаж, оросын эдийн засаг, улс төрийн системийг шинэчлэхийг дахин уриалжээ. Түүний холбооны 3 сувагт өгсөн ярилцлагын хамгийн чухал мөч энэ байсан болов уу. Энэ удаа ерөнхийлөгч холбооны гурван том телевизийн удирдлагатай ярилцсан юм. Тэд сэтгүүлч эсвэл мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгчийн хувиар бус холбооны телевизийн удирдлагын хувьд ерөнхийлөгчөөс ярилцлага авлаа. Цаг хагас үргэлжилсэн нэвтрүүлгийн үеэр телевизийн удирдлагууд оросын амьдралын хөндүүр бүх цэгийг хөндсөн асуулт тавьж амжсан юм. Үр нөлөөтэй бодлогын сангийн ерөнхий захирал Кирилл Танаев манай радиод жич өгсөн ярилцлагадаа, ерөнхийлөгчийн ярилцлагын талаар төрсөн сэтгэгдлээ хуваалцсан юм. Асуулт тавиад зогсохгүй тэр мөчид студид байсан хүмүүстэй ярилцсан. Энэ мэтгэлцээний үеэр санаанд оромгүй, хурц асуулт тавихад Д.Медведевт их таалагдаж байсан. Тэр энгийн, бие барилгүй хариулж байсан. Манай шинжээч Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй хийсэн ярилцлагаас нэн чухал, зарчмын гэж үзсэн үндсэн хэд хэдэн мөчийг онцолжээ. Энэ мэдээж хэрэг манай орны хууль сахиулах системийн үйл ажиллагаатай хамаатай юм. ДХЯ-ыг шинэчлэх цаг хэдийн болсон. ДХЯ өнөөгийн байдлаар төр засаг болоод нийгэм эгдүүцэж байгаа гол байгууллагын нэг юм. Заримдаа тэс өөр үүрэг гүйцэтгэдэг бус хүмүүст тусалж, тэднийг хамгаалдаг өөр цагдаа нийгэмд нэн дутагдаж байна. Шоронгийн системийг шинэчлэн, сайжруулах тухай ярисан нь миний хувьд их чухал мэт санагдсан. Орчин үеийн Орос улсын шийдвэр гүйцэтгэлийн систем үнэхээр зохисгүй, төгс бус, хүмүүнлэг бус байна. Өчүүхэн хэрэг үйлдсэн олон хүн шоронд сууж байна. Шоронд орсон хүн харамсалтай нь засран хүмүүжих бус эсрэгээр болдогийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхлээр систем үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг юм. 
Д.Медведевийн телевизийн ярилцлагын үеэр хэлсэн саналыг эрх баригч “Нэгдсэн Орос улс нам” дэмжсэнд гайхах хэрэггүй. Төрийн тэргүүний телевизд өгсөн ярилцлага төр засгийн мэдээллийн нээлттэй байдлын үлгэр жишээ болсон, мөн Д.Медведевийн санаачилгыг зохих ёсоор дэмжинэ гэж Улсын Думын дарга, намын дээд зөвлөлийн дарга Борис Грызлов амлав. Ерөнхийлөгч олон нийтийн санаа бодлыг сонсоход бэлэн болохыг сөрөг хүчний намын төлөөлөгчид мөн харлаа. Улсын Думын “Шударга Орос улс” намын бүлгийн дарга Николай Левичев, мөн Улсын Думын дэд дарга, Коммунист намын орлогч дарга Иван Мельников нар ерөнхийлөгчийн ярилцлагыг ийнхүү дүгнэв. Төрийн тэргүүн нээлттэй төр засгийн бодлого баримталж байгаа нь илт байна гэж Николай Левичев үзэж байна. Ерөнхийлөгчид илэн далангүй, нэлээд хурц шинжтэй асуулт тавьсныг тэмдэглээд, Д.Медведев энэ түвшний удирдагчдад голдуу илэрдэг өөрийгөө өргөмжилсөн “ухаалаг” хүний дүр эсгэх бус эрэл хайгуул хийдэг, шударга хүн болохоо үзэгчдэд харууллаа гэж Иван Мельников хэлэв. Тэрээр хоёр дахь жилдээ ерөнхийлөгчийн алба хашихдаа энэ байдлаа хадгалсан нь сайн хэрэг гэж Орос улсын коммунист намын төлөөлөгч тэмдэглэв.