“Зул сараас Зул сард” Бахын олон улсын наадам 12-р сарын 25-нд Москвад нээгдэнэ. Москвагийн 20 талбайд болох 30 концертод Орос, Болгар, Герман, Польш, Австри, АНУ-ын 100 гаруй хүн оролцох өргөн хүрээтэй хөтөлбөр байна. Германы аугаа хөгжмийн зохиолч Иоганн Себастьян Бахын найрал хөгжим, хор дуу, хөгжмийн зэмсэг, дууны бүтээлийг үзэгчдэд хүргэнэ. “Солигддог чавхдасаа хөглө” Бахын 207 магтуу дууны театрчилсан хувилбарыг үзэгчид сонирхоно. Сайн үйлсийн маргааны тухай өгүүлэх оросын найруулагч Роман Виктюкийн найруулсан энэ жүжигт жүжигчин, гоцлол дуучин, хор, найрал хөгжимчид оролцоно. Москвагийн “Архангельское” музей сууринд академич Татьяна Назаренкогийн “Бах болон Зул сар” үзэсгэлэн гарна. Бахын лимбэ, хийл, жимбүүр, чавхдаст хөгжмийн концертын саяхан олдсон бүтээлийг Орос улсад анх удаа тоглоно.