Улирч буй оны дипломат үйл ажиллагааны гол үр дүн ойрын үед гарын үсэг зурах, бараг дуусч байгаа СДЗ-ийн тухай шинэ хэлэлцээр байна гэж Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үзэж байна. Орос улсын дипломатч “Вести-24” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөж байгаа ч, Москва, Вашингтоны хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсныг сайд тэмдэглэв. Тухайлбал Саакашвилийн дэглэмийг зэвсэглэж, дэмжсээр байгаа Цагаан ордоны засаг захиргааны гүржийн талыг баримталсан бодлогод Орос улс эргэлзэж байна. Хуучин зөвлөлтийн орон зайн тухайд хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын хооронд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Гадаад хэргийн сайд тэмдэглэв.