Орос улсын Улсын Дум улирч буй онд сүүлчийн бүгд хурал хийж, уламжлал ёсоор төрийн дуулалд намрын чуулганаа өндөрлөнө. Өнөөдөр хэлэлцэх хэргийн гол сэдэв Саяно-Шушены усан цахилгаан станцад гарсан ослын үр дагавар, шалтгааныг мөрдөн шалгах парламентын комиссийн илтгэл байна. Парламентын гишүүд Гүржийн эрх баригчид Кутаиси дахь Цэргийн алдар цуугийн хөшөөг нураах шийдвэрийг буруушаахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан мэдэгдэл батлах бодолтой байна. Улсын Думын чуулганы гол үр дүнгийн талаар парламентын доод танхимын дарга Борис Грызлов танилцуулна. Улсын Думын намрын чуулган нийгмийн чиглэлийг тод илтгэсэн гэж парламентад олонх болдог “Нэгдсэн Орос улс” намын бүлгийн гишүүд үзэж байна. Хямарлыг харгалзан гаргасан дурын шийдвэр, засгийн газартай хамтран хямарлын эсрэг явуулсан ажиллагаа депутатуудын анхаарлын төвд байна гэж Улсын Думын нэгдүгээр орлогч дарга Олег Морозовын хэлэв.