Ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр Орос улсын эдийн засгийн технологийн хөгжил, шинэчлэлийн асуудал эрхэлсэн комиссийн ээлжит хуралдааныг явуулна. Дотоодын эдийн засгийг шинэчлэх үйл явцад оросын ердийн монгополь болон улсын компанийг оролцуулах асуудал үндсэн сэдэв байна. "Газпром" компанийн төв байранд зөвлөлгөөн болно. Ерөнхийлөгч хурлыг нээж үг хэлсний дараа Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина болон "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер нар илтгэл тавина. Орос улсын эдийн засгийн технологийн хөгжил болон шинэчлэх асуудал эрхэлсэн комиссийг энэ оны 5-р сард байгуулсан юм. Комисс сард нэг удаа хуралддаг.