Гадаадын цагаач иргэд оросоор ярих ёстой. Орос улсад байгаа гадаадын цагаач иргэдийн үйл ажиллагааны талаар Д.Медведев бүхэлд нь ярихдаа, хөдөлмөрийн зарим салбарт тэд эрэлт хэрэцээтэй ч, тэдний үйл ажиллагаа оросын хууль тогтоомжид нийцэх ёстойг тэмдэглэв. Тухайлбал жолооч цагаач иргэд зорчигч тээвэрлэх салбарт ажиллахад оросын жолоодох эрхийн үнэмлэх авах ёстой. “Хэрэв ОХУ-д ирээд, зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл жолоодох хүсэлтэй бол оросын жолоодох эрхийн үнэмлэх авсан хойно жолооны ард суух ёстой” гэж Д.Медведев хэллээ. “Энэ шийдвэр маш зөв. Ойрын үед Дотоод хэргийн сайдтай энэ сэдвээр ярилцана” гэж ерөнхийлөгч нэмж хэлсэн юм. “Оросын дуу хоолой” радио өөрийн вэб хуудсаар нэвтрүүлгийн дүрс бичлэгийг орос, англи хэлээр дамжуулж байна.