Нийгмийг хүчээр өөрчлөх ёсгүй гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Зарим ашиг тусыг үгүйсгэхгүй ч, хүчээр шинэчлэх арга зам улирсан, ийм арга бүхэлдээ хэрэггүй” гэж Д.Медведев оросын телевизийн сувгуудад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. “Манай ард түмэн ухаантай, зөвхөн саваа мод төдийгүй өөр аргаар өөрчлөлт хийх чадалтай. Манай ихэнх хөрш орнууд бараг ийм зам туулсан. Зарим улсад дарангуйлагч их байсан, заримд нь цөөн, зарим нь ардчиллын замаар явсан, хамгийн гол нь улс орноо хүчтэй, үр ашигтай, хүчтэй болгох зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг бүгд ойлгосон юм” гэж тэр тэмдэглэжээ.