Орос улс 2009 онд инфляц 2008 оны үзүүлэлтээс нэлээд бага, 9 орчим хувьтай байна гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэв. “Өнгөрсөн жил инфляц 13 орчим хувьтай байсан” гэж холбооны гурван телевизийн удирдлагын тавьсан асуултанд ийнхүү хариулав. Улирч буй оны гол амжилтын нэг нь улс оронд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах явдал байсан гэж Д.Медведев хэлсэн юм. Орос улсад улирч буй онд ажилгүйдлийг бүрэн арилгаж чадаагүй ч, өсөлтийн хурдыг барьж чадсан гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэллээ. “Энэ мөн хүнд, ноцтой асуудал. Бид энэ асуудлыг хэлэлцэж, бүхэл бүтэн хөтөлбөр боловсруулсан нь ажилгүйдлийн өсөлтийн хурдыг барьж, ажилгүй хүмүүсийн тоог цөөлсөн” гэж Д.Медведев оныг дүгнэн хэлсэн юм. “Энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэж ерөнхийлөгч хэлэв.