Цаг уурын байдал дэлхийн эдийн засгийн хөгжилд нөлөөлж мэдэх нэгэн чухал хучин зүйл болж байна. Копенгаген хотод саяхан болж дууссан НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал дээрх үзэл санааг баримтлагчдын байр суурийг бэхжүүлэв. Оросын Шинжлэх Ухаан Академийн профессор Борис Порфирьев эдгээр үйл явцыг судалж байна. Эрдэмтэн Шинжлэх Ухаан Академийн 2009 оны шагнал хүртсэн ганц сэдэвт номдоо цаг уурын өөрчлөлт эдийн засгийн хөгжил, эдийн засгийн бүтцийн шинэчлэлд хэр нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийжээ. Дэлхийн агаарын дулаарал болон хүмүүс, хүрээлэн буй орчин, аж үйлдвэрт түүний үзүүлэх нөлөө жигд бус явагдаж байгаа нь илрэв. Профессор Борис Порфирьев хэлэхдээ, Дэлхийн агаарын дулаарал өөрөөр хэлбэл сүүлийн арван жилийн нэлээд тогтовортой хандлага –цаг уурын өөрчлөлт аж ахуй эрхлэх нөхцлийг өөрчилж байна. Дэлхийн агаарын дууларал ашигтай юу гэж асуух нь зүй ёсны хэрэг боловч, асуудалд нэг утгаар хариулж болохгүй. Дэлхийн цаг агаар дулаарах үйл явц жигд бус байна. Түүнчлэн улс ардын аж ахуй, уйлдвэрлэлийн янз бүрийн салбарт нөлөө нь байрлал, цаг үеийн хувьд бас жигд биш байна гэлээ. Дэлхийн агаарын дулаарал Оросын хувьд илүү ашигтай гэсэн дүгнэлт судлагч хийжээ. Статистикийн тоо баримтуудаас харахад дэлхийг бодоход Орост агаарын температур илүү түргэн нэмэгдэж байна. Дашрамд хэлэхэд энэ нь дулаарах үйл явц жигд бус гэдэг сэдвийг нотолж байна. Иймээс Орос бусад орноос давуу талтай болно. Дулааралтын ачаар манай орны төсөв хэр хэмжээний хөрөнгө хэмнэхийг одоо ч тооцоолж болно гэж Борис Порфирьев үзэж байна. Дэлхийн цаг агаар дулаарсны дүнд Оросын хэд хэдэн бүс нутгийн аж ахуй эрхлэх нөхцөл өөрчлөгдөж мэднэ. Юуны түрүүнд дулаацуулах системийн ажиллагааны хугацаа багасах нь ашигтай. Зарим бүс нутагт 10 буюу түүнээс олон хоногоор багасах юм. Жишээ нь 2007 оны дулаан өвөл бараг 120 сая тонн түлш хэмнэснийг харгалзвал ашгийн хэр хэмжээг мэдэж болно. Тэр үеийн үнээр энэ нь 30 тэрбум ам доллар гэсэн үг юм. Мөн түүнчлэн Хойд Мөсөн далайн зарим тэнгис мөстөхгүй учраас Хойд усан замын хөлөг онгоцны хөдөлгөөний нөхцөл сайжрах нь улс ардын аж ахуйн байдалд маш нааштай нөлөөлөх юм. Гэсэн ч дэлхийн цаг агаар дулаарах үйл явцыг нэг утгаар үнэлж болохгүй. Тухайлбал хур тунадас нэмэгдсний улмаас үер гаарч мэднэ гэж шинжээч үзэж байна. Иймээс барилгын ажлыг эрчимжүүлж, усан техникийн барилга байгууламжийг үргэлж засварлах ёстой. Үүний хамт өмнөд нутагт ган гачигт олонтаа нэрвэгдсэний уршгаар ургац муу байна. Мөнх цэвдэг хайлах нь бас нэг түвэгтэй асуудал юм. Газрын дээд давхарга тогтворгүй болж, барилга байшингууд хазайж бүр нурж мэднэ. Харин цаг уурын байдал гэнэт өөрчлөгдөхгүй байна. Байнга ажиглавал өөрчлөлтийг мэдрэн илрүүлж болно. Гэвч зарим үед гэв гэнэт эрс өөрчлөлт гардаг. Эдгээр хүчин зүйлийг анхаарвал хэтийн өөрчлөлт болон чухам ямар ямар салбарт хөрөнгө юуны түрүүнд чиглүүлбэл зохихийг таамнахад хэцүү. Шинжлэх ухааны боловсруулалтын ач холбогдол үүнтэй холбогдон нэмэгдэж байна. Тухайлбал урьдын материалыг нэгтгэн дүгнэж, хэтийн өөрчлөлтийн янз бүрийн загварыг санал болгох юм.