Цөмийн зэвсэг хураах үйл явц үргэлжилнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев холбооны гурван телевизийн удирдлагатай улирч буй 2009 оны дүнг гаргахдаа үүнд өчүүхэн эргэлзээ төрүүлсэнгүй. Орос, АНУ Стратегийн Давшилтын Зэвсгийг /СДЗ/-ийг хорогдуулах тухай шинэ хэлэлцээрт “бараг бүгдийг уялдуулсан”, “эцсийн таслал хүртэл бүгдгийг тоолох ёстой” гэж Д.Медведев мэдэгдлээ. Ингэх шаардлагатай гэж тэр үзэж байна.  Их хүнд асуудал. Энэ 15 минутанд бэлтгэж болох хоёр хоршооны хооронд байгуулах гэж буй гэрээ биш юм. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний стратегийн давшилтын хүчин чадлыг хязгаарлаж, хөгжүүлэх үзүүлэлтйг энэ гэрээгээр тодорхойлж байгаа. Бид ийнхүү хурдан хөдөлж байна. Энэ бүхэн хэрхэн өрнөж байна вэ? Гэрээний зарим хэсэгт түншээ ятгах, хүлээн зөвшөөрөх аргагүй зарим хэсгийг тэдэнд хэлж, зарим хэсгийг тэд хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Энэ яриа хэлэлцээ тул ингэх нь хэвийн зүйл. Бид чанартай баримт бичиг боловсруулах ёстой. Бид үүнийг боловсруулна гэдэгт итгэлтэй байна.  Шинэ хэлэлцээрт стратегийн цөмийн зэвсгийн хүргэх хэрэгсэл, мөн байлдааны цэнэгт хошууг эрс хорогдуулах тухай ярьж байгааг сануулъяа. Энэ оны 12-р сарын 5-нд үйлчлэх хугацаа нь дууссан 1991 оны зун гарын үсэг зурсан СДЗ-1 гэрээний оронд шинэ хэлэлцээрийг батлах ёстой. Цөмийн хүчин чадлыг дорвитой бууруулснаар дэлхийн улс төрийн байдалд таатай нөлөөлнө. Гэхдээ СДЗ-ийн шинэ гэрээ байгуулснаар Орос, мөн АНУ цөмийн хүчин чадлаа хөгжүүлэхээс татгалзаж байгаа хэрэг биш юм. Цөмийн зэвсгээс ангид ирээдүй “сайхан зорилтод” цөмийн зэвсэгтэй бүх улс хүрэх ёстой гэж Орос улсын ерөнхийлөгч үзэж байна. Орос, АНУ-аас гадна Их Британи, Франц, Хятад, мөн хэд хэдэн улс цөмийн зэвсэгтэй болохыг мартаж болохгүй. Тэд зэвсэг хураалгах үйл явцаас өнөө хир хол байна. Тэднийг энэ үйл явцад татан оролцуулах цаг болжээ. Цөмийн зэвсэг хураалгах гэдэг нь “босгын улс” гэж нэрлэдэг улс орнууд тэвчээртэй байх явдал юм. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсэг бүтээхэд эрдэм шинжилгээ, техникийн боломжтой орнууд тэвчээртэй хандахыг хэлж байна. Түүгээр ч үл барам тэдний зарим нь энэ чиглэлд идэвхтэй ажил өрнүүлж байна.