Орос, АНУ-ын төлөөлөгчид 12-р сарын 5-нд үйлчлэх хугацаа нь дууссан СДЗ-1 гэрээг орлох шинэ хэлэлцээрийг бараг бүрэн уялдууллаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев холбооны гурван телевизийн удирдлагын асуултанд хариулахдаа энэ тухай мэдэгджээ. Шинэ гэрээгээр хангалттай урт хугацаанд буюу 10 жилд Орос, АНУ цөмийн зэвсэгтэй томоохон гүрний хувьд орших үндсийг тодорхойлох ёстой юм. “Тиймээс энд эцсийн таслал хүртэл бүгдийг тоолох ёстой” гэж Д.Медведев хэллээ. Орос улс СДЗ-ийн тухай шинэ хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа стратегийн давшилтын зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж тэр мэдэгдэв. Цөмийн зэвсэггүй ертөнц цогцлуулна гэдэг сайхан, зөв зорилт гэхдээ үүнд зөвхөн Орос, АНУ төдийгүй бусад орны оролцоотой аажмаар хүрэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч тэмдэглэв.