Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус бүгд найрамдах улсын ирээдүйг Гаалийн холбооны хүрээнд цаашид интеграцчлахтай холбож байна. Арван зургаан сая хүн оршин суудаг, өргөн уудам нутагтай Казахстан улсад энэ нь эсэн мэнд үлдэх арга хэмээн тэрээр төрийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Белорус, Орос улстай интеграцчилах гурав дахь шат нь нийтийн зах зээл хэмээн нэрлэж байгаа Эдийн засгийн нэгдсэн орон зай байх агаад үүний дараа Эдийн засгийн зөвлөл сүүлчийн дээд шат байна гэж ерөнхийлөгч сануулав. Түүний хэлснээр эдийн засаг глобалчлагдаж байгаа энэ үед ганц ч улс хаалттай орчинд оршин байх аргагүй. Гаалийн холбооны хүрээнд 170 сая хүн амтай зах зээл байгуулагдаж байгааг Назарбаев тэмдэглэв.