Улирч буй оны гол үр дүн: Орос улс дэлхийн хямарлыг даван туулж, үргэлжлэн хөгжиж байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев холбооны тэргүүлэх телевизийн гурван сувгийн удирдлагад өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Дэлхийд халдварласан санхүү-эдийн засгийн хямаралд харьцангуй өндөр биш үнэ төлсөн. Гэхдээ 2009 онд адармаатай олон үйл явдал тохиож, хүнд байлаа гэж төрийн тэргүүн хэлэв. Гэхдээ энэ жил наад зах нь гурван зүйлийг хийж чадсан. Эхний бөгөөд хамгийн гол нь нийгмийн тогтвортой байдлыг хадгалах, амласан нийгмийн багц төлбөрөө олгох явдал байв. Энэ жил тэтгэвэр олгох шинэ системд шилжиж, тэтгэврийн хэмжээг бараг гуравны нэгээр нэмсэн. Энэ ажлыг ирэх жил үргэлжлүүлнэ гэж ерөнхийлөгч хэллээ. Хоёрдугаарт санхүүгийн тогтвортой байдлыг хангаж чадсан. Оны эхэнд энэ асуудлаар бэрхшээл гарсан гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн юм. Гэхдээ засгийн газар, Төв банк санхүү-эдийн засгийн салбарыг цэгцэлж, үндэсний валютыг тогтворжуулж, 1998 оны үйл явдал давтагдахаас сэргийлсэн. Эцэст нь гуравдугаарт систем бүрдүүлж байгаа байгууллагыг дэмжих механизмыг хэрэгжүүлсэн. Томоохон ганц ч байгууллага дампуураагүй, бүгдэд дэмжлэг үзүүлсэн. Ажилчин, албан хаагчдыг ажлын байраар хангасан. Түүхий эдийн шинжтэй эдийн засгийг хадгалах, ажилгүйдлийн түвшин өндөр, дотоодын байгууллагын өрсөлдөх чадваргүй байдал зэрэг нь улирч буй онд шийдэж чадаагүй гол зорилт байлаа гэж ерөнхийлөгч хэллээ. Орос улс дэлхийн хямарлын үр дагаврыг хурдан даван туулах тухайд хууртахгүй байхыг ерөнхийлөгч уриаллаа. Эсрэгээр дотоодын эдийн засагт бэрхшээлтэй асуудал овоорсон, мөн дэлхийн ээдрээтэй асуудал улс орны эдийн засгийн хоцрогдолд нэрмээс болж байгааг ерөнхийлөгч тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгч мэдээллийн тэргүүлэх нэвтрүүлгийн асуултанд үргэлжлүүлэн хариулахдаа, зөвхөн байгалийн нөөцөд түшиглэн эдийн засгийг хөгжүүлж болохгүй гэв. Үүнийг байнга идээд байж болохгүй. Харин зүй зохистой ашиглаж сурах нь чухал. Тиймээс энэ амаргүй үед оросын эдийн засгийг шинэчлэх шийдвэр гаргасан. Үүнийг хийхгүй бол ирээдүүгүй хэмээн ерөнхийлөгч үзэж байна. Хэрэв бид орчин үеийн дээд зэргийн технологийн эдийн засагт шилжих арга хэмжээ авахгүй бол технологийн хоцрогдлыг хэзээ ч шийдэж чадахгүйн дээр, эдийн засгаа эрс өөрчлөх аргагүй. Тэгвэл дэлхийн эдийн засаг уяатай байгаа тэр мөчлөгөөс бид ихээхэн хамаарна. Яаж ч унасан, дэлхийн эдийн засаг яаж ч өөрчлөгдсөн, таагүй ч бай дурын, том биш ямар нэг үйл явдалд бид шуурхай хариу үйлдэл үзүүлнэ гэж Д.Медведев тодруулав. Шинэчлэл- нэн чухал зүйлийг өчигдрөөс хийх ёстой байсан гэж Д.Медведев тэмдэглээд, энэ бодлогын таван тэргүүн зэргийн зорилтыг санууллаа. Энэ эрчим хүчний үр ашигтай байдал, шинэ төрлийн түлш бүтээх, цөмийн эрчим хүч, мэдээлэл, сансрын технологи, эрүүл мэнд, эмийн үйлдвэрийг хөгжүүлэх явдал билээ. Бид энэ бүх чиглэлээр ахиц гаргах хэрэгтэй гэж Орос улсын төрийн тэргүүн мэдэгдэв. Үр ашигтай байдал, хүмүүс өөрчлөх хүсэл зоригоос шинэчлэл хийх боломжтой гэж Д.Медведев хэлэв. Хүчээр шинэчлэл хийдэг үе ард хоцорсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.