Гүрж Дэлхийн эх орны дайны баатаруудын гавьяаны хөшөөг устгаж байгаатай холбогдуулан Оросын парламентын доод танхим Улсын Дум энэ жил хамгийн сүүлчийн удаа баасан гаригт болох бүгд хурлаар мэдэгдэл хийнэ. Депутатууд энэ үйлдлийг соёлыг баллах ажиллагаа хэмээн буруушааж, Москва хотод хөшөөг сэргээн босгох саналыг дэмжиж байгаа тухай Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев хэллээ. Гүржийн эрх баригчид Куитаиси дахь хөшөөг буулгах тогтоол гаргаж, үүний оронд парламентын барилга барих бодолтой байгаа тухай мэдэгдсэн юм. Хөшөөг дэлбэлэх үеэр 8 настай охин, эхийн хамт бетонд дарагджээ. Аугаа эх орны дайны жилүүдэд амь үрэгдсэн гүржийн 300 мянга гаруй иргэнийн дурсгалд Кутаисид алдар цуугийн хөшөө босгосон юм. Хөшөөг зохиогч, Гүржийн иргэн Мераб Берзенишвилийн оролцоотой Москвад энэ хөшөөг босгохыг ерөнхий сайд В.Путин санал болгожээ. Хөшөөний зохиогч энэ саналыг хүлээн авсан байна.